Монголын №1 ICT групп Юнител компани өнөөдрийн байдлаар 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, үндэсний групп компани учраас бид Монгол инженер, Монгол мэргэжилтнүүдээ ажиллуулах хүсэл сонирхолтой байдаг ба тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг 100 хувь Монгол хүн гардан гүйцэтгэж байгааг дуулгахад таатай байна.

Гадаадын болон дотоодын томоохон их, дээд сургуулиудыг төгссөн чадварлаг, эрч хүчтэй, Юнителсэг сэтгэлгээтэй залуус нэгэн баг болон нэгдэж, эрхэм хэрэглэгчиддээ зориулан олон олон шинэ урамшуулал, хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлсээр байна.

Бидний нэг болсноор

  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

  • Өсөн дээшлэх ижил тэгш боломж

  • Хийж бүтээх таатай орчин, урам зориг

  • Өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал

  • Монголын тэргүүлэгч компани болох М-Си-Эс группийн харъяа бизнесийн бусад салбарт хүчээ сорьж өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж

© 2023 by Bluefin LLC

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, "UBH" төвийн 12-р давхарт

Утас: 75857722