"Блүфин" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын  стандарт жишгийг Монголдоо хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны салбар болох "Bluefin The Steakhouse" ресторан нь  2013 онд албан ёсоор нээгдэж  Америк технологоор хийсэн стейк болон дээд зэрэглэлийн үйлчилгээг  үйлчлүүлэгчиддээ санал болгосноор  Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарт шинэчлэл хийж  дээд зэрэглэлийн ресторануудын нэг болж чадсан.  

“Блүфин” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсаас эхэлж Колорадо мужийн “Junz" суши ресторанд ахлах тогооч, Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa" ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд өөрийн Gamba's нэртэй япон болон франц хоолны ресторанаа "Seattle Washington" –д нээн ажиллуулсан. Энэ үедээ "Seattle Times" сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалыг хүлээн явч сонголт нь болж чадсан юм.

"Блүфин" ХХК нь Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж, үүсгэн байгуулагдсан цагаасаа  хойш компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж, үүний дагуу Технологийн их сургуультай хамтран шинэ залуу төгсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр анхааран үйл ажилгааныхаа төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна. 

1/3
Бидний уриа:
"Хоолыг бид урлана"

"Блүфин"  ХХК нь 5 жилийн  хугацаанд хотын А бүсэд өөр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан  4 салбар ресторанаа нээн  дотоод гадаадын 125,000 үйлчлүүлэгчдэд  үйлчилсэн бөгөөд олон улсын болон дээд хэмжээний тусгай хүлээн авалтын үйлчилгээг  дотоод гадаадын 80,000 зочдод  хүргэн   үйлчилсэн байна. Манай рестораны салбарууд өөр өөрийн онцлог давуу тал, өнгө төрхийг агуулан, үйлчлүүлэгчдийн сонголтыг эрхэмлэн үйлчилгээний салбарт хамтран ажиллаж  байна.

Бидний зорилт:
“Салбартаа тэргүүлэгч  олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгох"

© 2023 by Bluefin LLC

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, "UBH" төвийн 12-р давхарт

Утас: 75857722