Бүтээгдэхүүний нэр: Хонины махан амталсан шорлог

Савлалтын хэмжээ: 1кг

Орц найрлага: Хонины гуяны хэрчсэн мах, Хонины сүүл,  Ургамлын тос, Бөөрөнхий сонгино, Гоньд, Анхил бут амтлагч, Давс, Хар перц, Лимоны шүүс

Шинж чанар: Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг гэсгээсний дараа, бүтээгдэхүүн цайвар бор өнгөтэй байна

Зориулалт: Хүнсний хэрэгцээнд

Хэрэглэх заавар: Махаа шарахын өмнө тасалгааны температурт 100% гэсгээсэн байх шаардлагатай. Богино долгионы зууханд халааж, гэсгээж болохгүй.

Гэрийн нөхцөлд: Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж 200 градус буюу дундаас дээш хэмд сайтар халаасны дараа амталсан махаа хийнэ. Махаа шарах явцдаа хэрчим бүрийг эргүүлж тойруулан 8-10 минутын хугацаанд бүтээгдэхүүнийг хүрэн бор өнгөтэй болтол шарна. 

Ил гал дээр шарах: Махаа шорлосны дараа зориулалтын нүүрс болон модны цогон дээр 10-12 минутын хугацаанд шарна. Хэт их дүрэлзсэн гал дээр шарж болохгүйг анхаарна уу!

Хадгалах нөхцөл: Бүтээгдэхүүнийг (-15oC) – (-18oC) хэмд хөлдөөсөн байдалд 6 сар хадгална. Бүтээгдэхүүнийг задалж гэсгээснээс хойш хөргөгчинд 48 цаг хадгалах боломжтой.   

© 2023 by Bluefin LLC

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, "UBH" төвийн 12-р давхарт

Утас: 75857722