Манай үйлчилгээний тухай

Зөөгчөө... гэж та олон удаа дуудаж үйлчлүүлэх шаардлага манай ресторанд гарахгүй. Яагаад гэвэл зөөгч нар маань таны хүсдэг хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэгддэг юм. Гэртээ урьсан найз нөхдөө дайлж байгаа мэт инээмсэглэн ажиллах зөөгч нар маань таны хоол болон амтат дарсны сонголт хийхэд тань туслах бөгөөд Монголд үгүйлэгдэж байсан тэр л үйлчилгээг танд хүргэхээр ажиллаж байна.

Bluefin The Steak House ресторан нь орчин үеийн Америк, Европ маягийн хэв загвартай, тав тухтай 200 хүний багтаамжтай үндсэн заал болон 10-12 хүний багтаамжтай Вип өрөө мөн тусгай зориулалтын тамхины өрөөтэй.

Улаанбаатар хотын төв цэгт байрладаг, 120 хүн нэг дор хүлээн авах хүчин чадал бүхий үндсэн заал, 10-15 хүний багтаамжтай VIP өрөөтэй. Дүрслэх урлагийн гайхалтай бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтойн дээр төгөлдөр хуурын намуухан аялгуу сонсон өдрийн хоол, үдшийн зоог барихад тохиромжтой орчин үеийн засал чимэглэл бүхий ресторан юм.

Их хотын завгүй үйлчлүүлэгчиддээ улам ойртон хотын төвд нээгдсэн дараагийн салбар бөгөөд хөнгөн, хурдан шуурхай гэх тодотголыг үйлчлүүлэгчид маань бидэнд өгдөг юм. Итали үндэстний паста, чулуун зуухны ил галаар шарсан пицца, Азийн олон төрлийн хоолны цогц болсон менюнээс хүссэн амт бүхий хоолоо сонгон үйлчлүүлэх боломжтой.

Япон хэв маягийг агуулсан тав тухтай орчин, Япон коктейл, сүши, шөл болон шинэхэн далайн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн Блүфин компанийг үүсгэн байгуулагч П.Ганбатын нэрийн хоол бүхий тусгай менюгээр үйлчлүүлэх боломжтой.

© 2023 by Bluefin LLC

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, "UBH" төвийн 12-р давхарт

Утас: 75857722